top banner

Нэг иргэн нэг бухал аян өрнүүлэн өвлийг өнтэй давах зорилт дэвшүүлжээ


2017-11-05 12:52:27
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт 182015 тн байгалийн хадлан, 366 тн гар тэжээл, 12133 тн давс, хужир шүү бэлтгэхээс малчид, иргэдийн хүчээр байгалийн хадлан 126309 тн буюу 69,4 хувьтай, гар тэжээл 173 тн буюу 47,3 хувьтай, давс, хужир 8411 тн буюу 69,3 хувьтай бэлтгэжээ. Аймгийн Засаг даргын захирамжаар хэлтэс агентлаг бүр нэг сумыг хариуцан авч өвөлжилтийн бэлтгэлийг хамтдаа базааж байна.
Энэ жил аймгийн нийт нутгаар гандуу байсны улмаас хадлан тэжээлийн бэлтгэл  өмнөх оноос 30 орчим хувиар бага байгаа гэнэ. Гэхдээ зарим сум төрийн албан хаагчдын нөөц бололцоог дайчлан нэг иргэн нэг бухал зэрэг аяныг өрнүүлэн өвлийг өнтэй давах зорилт дэвшүүлжээ. Малчид ч өөрсдийн зүгээс бэлтгэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал бод малын хашаа 12607, бог малын хашаа 14744 байгаа нь малын хашаа хорооны хангамж 100 хувьтай, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 80,8 хувьтай хангасан дүн мэдээтэй байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймгийн аюулгүйн нөөцөнд 380 тн байгалийн хадлан, 80 тн хүчит тэжээл бэлтгэх даалгавар өгсөнөөс 262 тн өвс буюу 68,9 хувь, 250 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэжээ. Сумын аюулгүйн нөөцөд 2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс 1548 тн өвс буюу 64,5 хувь 194 тн тэжээл буюу 26,9 хувьтай бэлтгэсэн байна.
Мөн аж ахуйн нэгж байгалийн хадлан 223 тн, ногоон тэжээл 992 тн, тэжээл 40 тн бэлтгэн зах зээлд борлуулж байгаа ажээ.
Б.Гантуяа  

Монгол брэнд