top banner

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж байна


2017-11-04 21:37:11
Зураг
Увс /МОНЦАМЭ/. 2030 он хүртэлх Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь 2014 онд хийгдсэн боловч суурь судалгаа дутуу хийгдсэн гэдэг үндэслэлээр тодотгол хийгдэж байна. “Монгол Орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн санхүүжилтээр Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний гол гурван бүлэгт тодотгол оруулах ажлыг “Виктор Мэп” ХХК гүйцэтгэж байгаа аж.
Энэ дагуу тус компанийн ажилчид өчигдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ. Уг компанийн судалгаа нь 19 сумын нутаг дэвсгэрийг бүрэн хамарч, орон нутгийн иргэдээс ч мөн санал авсан байна. Хэлэлцүүлгийн үеэр уг төслөөс санхүүжсэн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг мөн танилцуулжээ. Энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын хэмжээнд долоон суманд хийгдэж байгаагийн нэг нь Увс аймгийн Бөхмөрөн сум аж.
Б.Батхүү

Монгол брэнд