top banner

Багийн эмч нар тулгамдсан асуудлаараа зөвлөлдөж байна


2017-11-04 21:34:32
Зураг
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран багийн эмч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Тус уулзалтад Увс аймгийн 19 сумын 65 багийн эмч нар, мөн сумдын Засаг дарга нар хамрагдаж байна.
Уулзалтын үеэр багийн эмч нарт тулгамдаж байгаа асуудал, дутагдаж байгаа тоног төхөөрөмж, мөн тэдний санал хүсэлтийг өөрсдөөс нь сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлджээ. Багийн эмч нарт хамгийн их тулгамдаж буй асуудал бол унаа тэрэгний асуудал бөгөөд мөн эмийн нийлүүлэлт, бензин шатахууны хүрэлцээ, хадгалах орчин муу байдаг аж.
Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарыг аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, баярын бичиг, Цэдэнбал даргын 100 жилийн ойн медаль зэргээр шагнаж урамшуулсан байна. Багийн эмч нарын чадавхийг дээшлүүлэх “Хүүхдийн өвчний цогц менежмент” сэдэвт сургалт маргааш үргэлжилнэ.
Б.Батхүү

Монгол брэнд