top banner

Хойд хилээр зорчих Монгол иргэдийн тоо буурч, гадаад иргэдийн өсчээ


2017-11-03 21:31:56
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг Авто замын шалган нэвтрүүлэх боомт /АЗШНБ/ болон Сүхбаатар шалган нэвтрүүлэх боомтоор улсын хил нэвтрэх зорчигчдын тоо буурсан байна.
Оны эхний есөн сарын байдлаар хойд хил буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь АЗШНБ болон Сүхбаатар шалган нэвтрүүлэх боомтоор давхардсан тоогоор 533974 зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 21.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Улсын хилээр зорчсон эдгээр нийт зорчигчдын 82.5 хувь нь Монгол иргэд, харин 17.5 хувь нь гадаадын иргэд байсан байна. Үүнээс харахад хилээр нэвтэрсэн Монгол иргэдийн тоо 27.1 хувиар буурч, гадаад иргэдийн тоо 25.9 хувиар өсчээ. ОХУ-ын рублийн Монгол Улсын мөнгөн тэмдэгтэй харьцуулах ханш өссөнтэй холбоотойгоор хил дамнан бизнес эрхэлдэг монгол иргэдийн ОХУ-д зорчих урсгал буурсан байна. 
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд