top banner

Цэцэрлэг сум шилэн кабельд холбогдлоо


2017-11-03 21:03:56
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн алслагдсан сумын нэг Цэцэрлэг сум Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн 424 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шилэн кабельд холбогдлоо.
Аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан Цэцэрлэг сумын иргэд интернэтэд холбогдох боломжгүй, зарим үед утасны сүлжээ унадаг байсан үе ард хоцорч шилэн кабельд холбогдсоноор өндөр хурдны интернэт ашиглах боллоо.
Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа илүү хурдтай, хүртээмжтэй болж сумын хүүхэд, залуучууд  үе тэнгийнхнээсээ мэдээ, мэдээллээр хоцрохгүй, нийгмийн сүлжээ сайтууд болох фэйсбүүк, твиттер, инстограм ашиглан цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байна. Мэдээлэл холбооны сүлжээний Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас Цэцэрлэг сумын төрийн байгууллагуудад нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй интернэтийн үйлчилгээ авах эрх олгосон нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг болж  буйг сумын удирдлагууд онцолж байлаа.
Б.Гантуяа 

Монгол брэнд