top banner

Хөвсгөл аймгийн 25 мянган толгой мал бусад аймгийн нутагт өвөлжинө


2017-11-03 20:58:39
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Рашаант, Жаргалант, Мөрөн, Цэцэрлэг, Түнэл, Шинэ-Идэр сумын 45 өрхийн 25,4 мянган толгой мал Архангай, Булган, Завхан, Төв, Баянхонгор аймгийн нутагт отроор өвөлжинө.

Харин аймаг дотроо отроор 22 сумын 2125 өрхийн 573,0 мянган толгой мал үүнээс бод 148,6 мянга, бог 424,6 мянган толгой мал өвөлжихөөр бэлтгэлээ базаасан байна.
Энэ онд аймгийн дүнгээр 23 сум, нэг  тосгоны 126 багийн нутагт 8241 хот айл, 16547 малчин өрхөд 5409,8 мянган толгой мал өвөлжих гэнэ. Үүнээс тэмээ 2000, адуу 265,6 мянга, үхэр 536,6 мянга, хонь 2586,6 мянга, ямаа 2019.0 мянган толгой, хонин толгойд шилжүүлснээр 8957,9 мянган мал өвөлжих юм.
Б.Гантуяа
 

Монгол брэнд