top banner

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 70 хувьтай байна


2017-11-03 18:36:10
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын санаачлагаар иргэдийн амарч зугаалах ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс 238,9 сая төгрөгөөр Зуунмод сумын Зуунмод голын орчим байгуулж байгаа цэцэрлэгт хүрээлэнг ирэх оны хавар бүрэн хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 

“Ар булаг” ХХК-ийн гүйцэтгэж байгаа шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил өнөөдрийн байдлаар 70 шахам хувьтай явагдаж байна.

Иргэдийн ая тухтай амарч зугаалах нийтийн эзэмшлийн бүсийн 1193 м2 талбайд цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулах юм. Цэцэрлэгт хүрээлэнд чулуун ханатай бүрэн тоноглогдсон усан оргилуур, усан толь, сандал сүүдрэвч, худаг хийгдэхээс гадна 458 м2 явган хүний зам зэргийг байгуулах аж.

 Мөн ирэх хавар тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 6000 гаруй бут суулгахаар төлөвлөжээ.
Т.Төмөр

Монгол брэнд