top banner

Амьтан сансарт нисгэсний 60 жилийн ой тохиож байна


2017-11-03 14:47:32
Зураг
МОСКВА. /ТАСС/. Сансарт анх удаагаа амьтан хөөргөсний 60 жилийн ой 2017 оны 11 дүгээр сарын 3-ны энэ өдөр тохиож байна гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.

1957 оны 11 дүгээр сарын 3-нд “Лайка” гэдэг охин нохойг “Спутник-2” хөлгөөр сансарт нисгэсэн юм. Энэ нохой нь “сансрын уудамд гарсан анхны амьтан” гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хэдий ч харамсалтай нь эх дэлхийдээ эргэж ирж чадаагүй билээ. Өөрөөр хэлбэл, энэ нохой нь мөн сансарт үхсэн анхны амьтан болсон юм. Тэр үед “Лайка” 2 настай, 6 кг жинтэй байжээ. Хүн сансарт нисгэх бэлтгэл ажлын хүрээнд энэ амьтныг туршилтаар сансарт нисгэж байсан юм.
 
2008 онд “Лайка”-гийн дурсгалд зориулсан хөшөөг Оросын агаарын цэргийн хүчний Шинжлэх ухаан судлалын төв хүрээлэнгийн хашаанд босгосон аж.. Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэ нохойг сансарт нисгэхэд бэлтгэж байсан байна.
 
Г.Доржханд

Монгол брэнд