top banner

Афганистанд ходоодны халдварт өвчин газар авч байна


2017-11-03 11:48:57
Зураг
НҮБ. /Шиньхуа/. Афганистан улсад өдөрт дунджаар 26, жилд 9500 орчим хүүхэд ходоод гэдэсний халдварт өвчнөөр нас барж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

ЮНИСЕФ-ээс пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд “Афганистанд жилд 5-аас доош насны 80 мянга орчим хүүхэд янз бүрийн шалтгааны улмаас нас барж байна. Тэдний 12 хувь нь буюу 9500 хүүхэд ходоод гэдэсний халдварт өвчнөөр нас барж байна. Тус улсад хоол тэжээлийн дутагдалд орсон 1.2 сая хүүхэд байгаагийн 41 хувь нь тураалдаа ороод байна. Хүнсий аюулгүй байдал алдагдаж, ариун цэвэр ба эрүүл ахуйн шаардлага хангахгүй  байгаа нь хэдийнээ хоол тэжээлийн дутагдалд орж, дархлаа нь суларсан хүүхдүүд ходоод гэдэсний халдварт өвчнөөр нас барах гол шалтгаан болж байна” гэжээ. Афганистанд ходоод гэдэсний халдварт өвчнөөр илүү олон хүүхэд нас барахаас урьдчилан сэргийлэх шуурхай бөгөөд дорвитой арга хэмжээ авч, эмзэг давхаргынханд нь тусламж дэмжлэг үзүүлэхийг ЮНИСЕФ олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Тус улсад “Талибан”, “Лалын улс” зэрэг лалын босогчдын бүлэглэлүүд халдлага дэлбэлэлт үйлдэж, аюулгүй байдлыг нь алдагдуулаад байгаа билээ.
Г.Доржханд

Монгол брэнд