top banner

Хэнтий аймагт мөрдөгдөх ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо


2017-11-02 20:09:42
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гарч, 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн тус аймгийн хэмжээнд мөрдөгдөж эхэллээ.

Иргэдээс гарсан хүсэлт, Улаанбаатар хот дахь төрийн захиргааны дээд байгууллагуудын цагийн хуваарьт нийцүүлэх, сумдын төрийн байгууллагуудын ажлын цагууд зөрүүтэй байгаа зэргийг үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна.

Үүнд, Төрийн байгууллагын ажлын цагийг өглөө 08:30-12:30, өдрийн 13:30-17:30, ЕБС-ийн /1-5 дугаар анги/ өглөөний ээлжийн хичээлийг 08:40, цэцэрлэг, яслийг 08-08:30 хүртэл хүүхдээ хүлээн авч, 17:30-18:00 цагийн хооронд тарааж байхаар тогтов.

Энэхүү хуваарийг өчигдрөөс эхлэн Хэнтий аймгийн хэмжээнд нэгэн зэрэг мөрдөж эхэллээ.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд