top banner

Хоёр сумын ЗДТГ-ын даргыг томилуулахаар санал хүргүүллээ


2017-11-02 19:58:15
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Төрийн албаны зөвлөл/ТАЗ/-ийн салбар  зөвлөлийн 7 дугаар хурал болж “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан Асгат, Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга гэсэн ажлын байранд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан нэр бүхий төрийн албан хаагчдыг албан тушаалд томилуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүллээ. 
Тодруулбал Д.Батбилэгийг Асгат сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Г.Ганболдыг Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Ш.Отгонбаярыг Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлсэн байна. 
Мөн томилох эрх бүхий албан тушаалтнуудын захиалгыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2017 оны 11 сарын 15-нд төрийн жинхэнэ албаны удирдах, 11 сарын 22-нд төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, мөн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг Нутгийн захиргааны байгууллагуудын сул ажлын байрны захиалгыг үндэслэн 12 сарын эхээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Л.Лхамсүрэн хүргэлээ.
Б.Мягмарсүрэн 

Монгол брэнд