top banner

Бейонсе "Араатны хаан арслан" хүүхэлдэйн кинонд дуу оруулна


2017-11-02 16:53:30
Зураг
ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. “Уолт Дисней” кино компанийн шинэчлэн хийх гэж буй “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны гол дүрийн нэгэн баатарт Америкийн поп од Бейонсе дуу оруулахаар болжээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, “Араатны хаан арслан”-гийн гол дүр Симбагийн эмэгчин Нала-д дуу оруулахаар болсноо дуучин бүсгүй “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Харин Симбад Америкийн жүжигчин, кино найруулагч Дональд Гловер дуу оруулах аж.

Тэгвэл Сорвитод Их Британийн жүжигчин Чиветел Эжиофер, Пумба-д канад гаралтай Америкийн жүжигчин Сет Роген дуу оруулах гэнэ. Харин Симбагийн эцэг Муфасагийн дүрд Америкийн жүжигчин Жеймс Эрл Жонс дуу оруулахаар болжээ. Тэрбээр 1994 онд анх дэлгэцнээ гарсан “Араатны хаан арслан”-гийн энэ дүрд мөн дуу оруулж байсан юм.

2019 оны долдугаар сард нээлтээ хийх энэ киног Америкийн жүжигчин, кино найруулагч бөгөөд продюсер Жан Фавро найруулж байна.


 
Г.Доржханд 

Монгол брэнд