top banner

Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг өөрсдөө иргэдэд заана


2017-11-02 16:30:07
Зураг
Завхан/МОНЦАМЭ/ Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачлагаар Дойче Велле-ийн академийн дэмжлэгээр сэтгүүлчид сургагч багшаар бэлтгэгдэж байна.
Энэхүү сургалтад хамрагдаж буй сэтгүүлчид Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн ёс зүйн зарчмын талаарх ойлголт, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд хэрхэн яаж гомдол гаргаж шийдвэрлүүлэх вэ гэх мэт мэдээллийг олон нийтэд хүргэх сургагч багшаар бэлтгэгдэж буй юм.
Улаанбаатар хотноо 10-р сарын 30-нд эхэлсэн уг сургалт тав хоног үргэлжлэх бөгөөд хот хөдөөгийн нийт 12 сэтгүүлч, иргэний төлөөлөл хамрагдаж сургагч багшийн сертификат гардах юм байна. Сургалтын үеэр сэтгүүлчид Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийг танилцуулах, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэрхэн яаж сонирхолтой, үр дүнтэй, оролцооны аргаар иргэд олон нийтэд ойлгуулах  сургалтын шинэ арга зүйд суралцжээ. Сургалтын үр дүнд орон нутаг, Улаанбаатар хотоос сонгогдсон сэтгүүлчид хамтран Монгол Улсад хариуцлагатай ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор шат дараатай сургалтуудыг хийх ажээ.
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд