top banner

Хятад улс олон удаа ашиглах боломжтой сансрын хөлөг хөөргөнө


2017-11-02 12:44:12
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятад улс олон удаа ашиглах боломжтой сансрын хөлгийг 2020 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай тус улсын Сансар судлал ба технологийн корпораци мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
Уламжлалт нэг удаагийн сансрын хөлгөөс ялгаатай  нь, энэ шинэ сансрын хөлөг нь  жирийн нисэх онгоцны нэгэн адил хөөрнө гэж тус корпорацийн судлаач Чэнь Хунбо хэллээ. Энэхүү сансрын хөлөг нь хүн болон ачааг тойрог замд хүргээд, эх дэлхийд буцаж ирэх боломжтой гэнэ.

Сансрын хөлгийг олон удаа ашиглах нь зардал мөнгөнд хэмнэлттэйгээс гадна илүү олон хүнд сансарт аялах боломжийг олгоно гэсэн үг гэж судлаач Чэнь цохон тэмдэглэжээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд