top banner

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил хэмжээний цалин авдаг болоход хоёр зууны хугацаа хэрэгтэй


2017-11-02 11:47:03
Зураг
ЛОНДОН. /Гардиан/. Дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил хэмжээний цалин хөлс авдаг болохын тулд 200 гаруй жил хүлээх хэрэгтэйг шинэ судалгаа харууллаа.

Их Британийн “Гардиан” сонины мэдээлснээр, “Дэлхийн эдийн засгийн форум” Швейцарийн ашгийн бус сангийн саяхан явуулсан судалгааны тайланд “Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн авч буй цалин хөлсний тэгш бус байдлыг арилгахад багаар бодоход 217 жилийн хугацаа орохоор байна” гэжээ. Энэ нь тус байгууллагын судлаачдын нэг жилийн өмнө тооцоолж байснаас даруй хагас зуун жилээр урт хугацаа юм.

Тус байгууллагын Боловсрол, хүйсийн эрх тэгш байдлын асуудал хариуцсан газрын тэргүүн Заадиа Захид хэлэхдээ “2017 онд хүйсийн эрх тэгш байдлыг хангахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсангүй. Хүйсийн эрх тэгш байдлыг хангахын тулд улс орнуудын холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэжээ.
Г.Доржханд

Монгол брэнд