top banner

Гурван талын яриа хэлэлцээ амжилттай болжээ


2017-11-02 10:26:28
Зураг
ТЕГЕРАН. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Азербайжан болон Ираны төрийн тэргүүн нартай аюулгүй байдлыг хангах, терроризмтай тэмцэх, эдийн засгийн салбарт хамтран ажиллах асуудлаар амжилттай яриа хэлэлцээ хийсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ гэж ТАСС агентлаг уламжлав.  
 
Эдийн засгийн хамтын ажиллагааны жишээ болгон Оросын төрийн тэргүүн өнгөрсөн онд туршилтын горимоор амжилттай ажилласан “Умард-Өмнөд” коридорын ажиллагааг дурдаад, энэ чиглэлээр Энэтхэгээс Иранаар дамжуулан Орос руу болон Европ руу бараа нийлүүлэлтийг гүйцэтгэсэн нь эдийн засгийн хувьд үр ашигтай болохыг нотолсон юм гэж тэмдэглэжээ.
 
“Иранд болсон дээд хэмжээний уулзалтаар бид гурван талын хамтын ажиллагааны маш чухал асуудлуудыг нээлттэй, сайхан сэтгэлээр, эерэг үр дүнд хүрэх гэсэн харилцан эрмэлзэлтэй хэлэлцсэн нь манай гурван улс болон ард түмнүүдэд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж Владимир Путин мэдэгдсэн байна.
 
Л.Батбаяр

Монгол брэнд