top banner

Төвөөс алслагдсан малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ


2017-10-31 20:25:44
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан сумын Малчин багийн ИНХ-ын дарга О.Адъяа төвөөс алслагдсан малчин өрхүүдэд хүрч ажиллалаа. Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудлыг үзэж танилцахдаа явуулын эрүүл мэндийн үйлчилгээний баг авч явжээ.

Эрүүл мэндийн үйлчилгээний багийнхан томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх томуугийн эсрэг вакцинжуулалтад өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан байна. Нийт 98 хүнд үзлэг хийсэн бол 20 гаруй иргэн вакцинжуулалтад хамрагджээ. 
Тэр бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аваад байж чаддагүй малчин иргэддээ эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай эм тариа, заавар зөвлөгөөг өгсөнд малчид талархалтай байлаа. Ажлын хэсэг Ноён хонгор, Хүйтний гол, наймдугаар бригад, Зулзагын гол гэсэн хэсгүүдэд ажилласан байна. Малчдын хувьд хашаа хорооны өвлийн бэлтгэл 80 хувьтай, өвс хураалт 50 хувьтай, малын вакцинжуулалт 90 хувьтай  байгааг гэнэ.
Малчин багийн ИНХ-аас санаачилсан энэ ажил дараагийн саруудад багийн бусад хэсгүүдэд үргэлжлэн явагдах ажээ.
Л.Отгонбаатар
 

Монгол брэнд