top banner

Аймгийн засаг дарга С.Насанбат ҮЭ-ийн холбооны удирдлагуудтай уулзлаа


2017-10-31 20:05:57
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж МҮЭХ үүсч хөгжсөний 100 жил, аймгийн ҮЭХ-ны  55 жилийн ойг угтан зохиогдон байгуулагдаж  буй ажлын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн багш, эмч нарын тэмцэл хөдөлгөөн, хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ХАБЭА/-н салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх талаар мэдээлэл, санал аасолилцов. 
Уулзалтын үеэр засаг дарга С.Насанбат БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзаж багш нарын 2017 оны улирлын ажлын үр дүнгийн урамшууллын дутуу 450 сая төгрөгийг тодорхой санхүүжилтээс гаргаж энэ сардаа багтаан багш нарт нөхөн олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ. 
Мөн ХАБЭА-н салбар зөвлөлийн хурлыг хийж үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, ХАБЭА-н сургалт, хөдөлмөрийн осол зөрчлийн талаар ярилцаж цаашид хамтран ажиллахаар тогтлоо.
Аймгийн ҮЭХ-ны түүхт 55 жилийн ойн баярын нэгдсэн үйл ажиллагаа баярын хурлыг ирэх 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан хотод зохион байгуулах юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болсон үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар ирэх сарын 8, 9-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах МҮЭ-ийн их хуралд оролцох төлөөлөгчөө сонгожээ.
Л.Отгонбаатар 

Монгол брэнд