top banner

"Атарчин-2017" тэмцээнд 300 гаруй тамирчин өрсөлдөв


2017-10-31 18:12:01
Зураг
Төв /МОНЦАМЭ/. "Атарчин-2017" спортын олон төрөлт тэмцээнийг 15 дахь жилдээ Төв аймгийн Зуунмод хотноо өнөөдөр зохион байгуулж, 19 сумын 300 гаруй тамирчин оролцов.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг УИХ-ын гишүүн Н.Энхболдын нэрэмжит “Атарчин-2017” спортын тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байрыг А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сум эзэлж, удаах байрт С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум шалгарсан бол гуравдугаар байрт О.Амартайван дасгалжуулагчтай Сүмбэр сум тус шалгарлаа.

Төв аймгийн сумдын дунд атрын сангийн аж ахуйнууд байгуулагдаж эхэлсэн үеэс бүсийн тэмцээн, хаврын спартикиад, сурагчдын өвөл, хаврын  бүсийн тэмцээн зэрэг гадна талбайн олон төрлийн тэмцээнийг зохион байгуулж аварга баг, тамирчид, сумдыг шалгаруулж ирсэн олон жилийн уламжлалтай. Эндээс аймаг, улсын олон алдартай олон аваргууд төрөн гарч байсан гэдгийг ахмад тамирчид хэлж байв.

Атрын хоёрдугаар аян эхэлсэн 1982 оноос атарчин залуусын дунд зохион байгуулагдаж байсан “Хаврын уран хагалгаа”-ний аварга шалгаруулах улсын уралдаан өдгөө “Атарчин” залуучуудын наадам болтлоо өргөжсөн хэмээн тус тэмцээний ерөнхий шүүгч Д.Алтанхуяг онцолж байв.
 
Т.Төмөр

Монгол брэнд