top banner

Найруулагч Хаяо Миязакийн шинэ бүтээл гарна


2017-10-31 10:42:32
Зураг
ТОКИО. /ТАСС/. “Сүнсэнд туугдагсад”, “Явдаг цайз”, “Мононокэ гүнж”, “Миний хөрш Тоторо” зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдаж, 2003 онд “Оскар”-ын шагнал хүртэж байсан, Японы "Уолт Дисней" гэгддэг, зурмал, хөдөлгөөнт киноны алдарт зохиолч, найруулагч Хаяо Миязакийн ээлжит бүтээл дэлгэцнээ гарах юм байна.  Түүний дараагийн бүтээл болох “Амьдрал ямар байна даа?” нэртэй бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино 3-4 жилийн дараа гарна гэж Токиогийн Васэда их сургууль дээр болсон Нацумэ Сосэки зохиолчийн гэгээн дурсгалд зориулсан музейн нээлт дээр Хаяо Миязаки хэлжээ.

Зохиолч Гэнзабуро Ёсиногийн “Амьдрал ямар байна даа?” гэдэг ижил нэртэй ном хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрын амьдралд хэрхэн чухал байр суурь эзэлдэг тухай тус хүүхэлдэйн кинонд гардаг гэж Хаяо Миязакийн хэлснийг Японы “Asahi” сонинд тэмдэглэжээ.

Мияазакагийн бүтээлүүд нь байгаль дэлхий болон техниктэй холбогдох хүний харилцаа, эрх чөлөө хийгээд хүнлэг ёс, нигүүлслийг илэрхийлсэн гүн гүнзгий сэдвүүдийг хөндөж байдгаараа зөвхөн бага насны үзэгчдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч сонирхолтой байдаг аж.
Э. Аянзаяа

Монгол брэнд