top banner

Гэр бүлийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ


2017-10-30 23:25:03
Зураг
Орхон /МОНЦАМЭ/ Боловсрол, Соёл Урлагийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Эрдэнэт Нутгийн хөгжлийн хөтөлбөр”, “Насан туршийн боловсрол олгох төв”  хамтран өсвөр насныханд гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.  Уг сургалтад ерөнхий боловсролын сургууль бүрээс хоёр багш хамрагдсан юм.
Сургалтыг Гэр бүл судлаач, доктор, профессор Т.Намжил, “Улаанбаатар” Олон улсын их сургуулийн Хүүхэд, нийгэм халамжийн тэнхимийн багш, магистр Д.Мягмарсүрэн нар удирдан явуулсан юм. 
Орхон аймагт жилд дунджаар 500 хос гэрлэлтээ батлуулж 300 гаруй нь цуцлуулдаг байна. Мөн хосууд хоорондоо үл ойлголцсоноос болж хүүхдүүд өнчрөх, хүмүүжил, төлөвшилд нь муугаар нөлөөлөх, хариуцлагагүй эцэг, эх олшрох  тул хүүхдэд багаас нь гэр бүлийн боловсрол олгох нь чухал гэдгийг  сургалт зохион байгуулагчид хэлж байлаа.  Иймд гэр бүлийн боловсролыг хүүхдүүд багаасаа ойлгож мэдэх нь ирээдүйд тогтвортой гэр бүл бий болох үндэс суурь гэж үзэн  сургагч багш нарыг бэлдэж байгаа ажээ. 
Б.Оюун-Эрдэнэ

Монгол брэнд