top banner

Агаарын бохирдол өмнөх оныхоос өсчээ


2017-10-30 16:23:08
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд агаарын бохирдол  өмнөх оноос нэмэгдсэн талаар аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Тус суманд хүхэрлэг хийн агууламжийн дундаж өмнөх оны мөн үеийнхээс 0,003 мкг, азотын давхар ислийнх 0,024 мкг тус тус өсчээ.

Агаарын бохирдол 11-ээс хоёрдугаар сарын хооронд стандарт хэмжээнээс хэд дахин нэмэгддэг. Агаарын бохирдолтой тэмцэхээр орон нутгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал түлш бага зарцуулж, утаа бага ялгаруулдаг Нүүдэлчин зуухыг Зуунмод сумын айл өрхөд тараагаад байгаа аж. Ирэх сараас уг зуухны үр дүн харагдана гэж албаныхан хэлж байна.
 
Т.Төмөр

Монгол брэнд