top banner

"Байконур"-ыг "дэлхийн өв" болгох хүсэлтэй байна


2017-10-29 11:02:11
Зураг
КАЗАНЬ. /ТАСС/. ОХУ-ын сансар судлалын “Роскосмос” корпораци “Байконур” сансрын хөлгийн буудлыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-д Орос ба Казахстаны нэрээр бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ГХЯ-наасаа хүсчээ. ОХУ-ын ЮНЕСКО-той холбоотой асуудал хариуцсан комиссын нарийн бичгийн дарга Григорий Орджоникидзе бямба гарагт “ТАСС” агентлагт энэ тухай мэдэгдсэн байна.
 
Албаны хүний мэдэгдсэнээр, “Байконур” сансрын хөлгийн буудлыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-ийн жагсаалтад бүртгүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос сансар судлалын “Роскосмос” корпорацийн тэргүүн хүссэн байна.
 
ЮНЕСКО 1972 оны чуулганаараа дэлхийн соёл, байгаль, түүхийн үнэт өвийг хамгаалах зорилгоор “Дэлхийн өв"-ийн жагсаалтыг санаачилсан бөгөөд өдгөө 165 улс орны 1073 өв энэ жагсаалтад бүртгэгдээд байгаа ажээ.
 
Г.Доржханд



Монгол брэнд