top banner

Пол Ньюманы бугуйн цаг дээд амжилт тогтоожээ


2017-10-29 10:15:26
Зураг
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Холливудын од агсан Пол Ньюманы зүүж байсан “Ролекс” брэндийн бугуйн цаг Нью-Йорк хотод саяхан болсон дуудлага худалдааны үеэр түүхэнд байгаагүй өндөр үнэд хүрчээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Америкийн алдарт жүжигчин, кино найруулагч бөгөөд уралдааны машины нисгэгч Пол Ньюманд эхнэр нь бэлэглэж байсан бугуйн цаг 17.8 сая ам.долларын үнэд хүрсэн байна. Бугуйн цаг дуудлага худалдаагаар ийм өндөр үнэд хүрсэн анхны тохиолдол нь энэ болж байна. Цагийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм утсаар холбогдон худалдан авчээ. Мэргэжилтнүүд энэ цагийг 1 сая гаруй ам.долларын үнэд хүрнэ гэж таамаглаж байсан аж.


П.Ньюман энэхүү цагийг сүүлд автомашины уралдаануудад оролцохдоо зүүж байсан гэнэ. Тэрбээр 2008 онд 83 насандаа нас нөгчсөн юм.

Дашрамд дурдахад, 2014 онд Швейцарийн “Патек Филипп” брэндийн нэгэн халаасны цаг 24 сая ам.долларын үнэд хүрч байжээ.


 
Г.Доржханд

Монгол брэнд