top banner

Харийн биет манай нарны аймагт "зочилжээ"


2017-10-28 14:15:27
Зураг
МОСКВА. /Спутник/. Сүүлт одтой маш төстэй жижиг сансрын биет баасан гарагт буюу өчигдөр манай нарны аймгийг дамжин өнгөрсөн тухай одон орон судлаачид мэдэгдсэнийг “Спутник” агентлаг уламжлав.
 
Одон орон судлаачдын таамаглаж буйгаар, “A/2017 U” хэмээх  биет нь манай нарны аймгийнх биш бөгөөд манай галактикаас алс хол орших нэгэн одноос тасарсан бололтой. Ийм биетийг мэргэжлийн хэллэгээр “од хоорондын биет” гэж нэрлэдэг байна. Хэрвээ судлаачдын таамаглал үнэн зөв болох нь батлагдвал энэ нь судлаачид хамгийн ойроос ажигласан анхны “харийн” биет болох юм. 

Энэхүү үл таних зочин нь  400 орчим метрийн голчтой бөгөөд 44 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байжээ.

Дэлхийн олон улс орны одон орон судлаачид телескопоор уг биетийг ажиглаж, мэдээлэл цуглуулсан байна. Тэд цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, удахгүй дэлхий нийтэд мэдээлэл өгөх аж.
 
Г.Доржханд

Монгол брэнд