top banner

Хятадын хамгийн хүнд ачааны дрон анхны нислэгээ амжилттай үйлджээ


2017-10-27 21:51:55
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятадын хамгийн хүнд ачааны дрон /нисгэгчгүй нисэх онгоц/ пүрэв гарагт тус улсын баруун хойд нутгийн Шэньси мужид анхны нислэгээ амжилттай үйлдсэн тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
 
Хятадын хэд хэдэн судалгааны хүрээлэн болон компани хамтран бүтээсэн “AT200” дрон 26 минут амжилттай ниссэн гэж тус улсын Инженерчлэл, дулааны физикийн хүрээлэн мэдэгдсэн байна.

3.4 тн жинтэй, 1.5 тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай энэхүү тээврийн хэрэгсэл нь дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай иргэний агаарын тээврийн дронуудын нэг аж.

Тус дрон хамгийн дээд тал нь 313 км/ц хурдалж, буулгүйгээр 2183 км зам туулах хүчин чадалтай гэнэ. Үүнийг уулархаг бүс болон арлуудад ачаа бараа хүргэхэд ашиглаж болно гэж албаны хүмүүс хэлэв.
Г.Доржханд

Монгол брэнд