top banner

"Оюутолгой" ХХК 30 гаруй бараа, үйлчилгээг зөвхөн Өмнөговь аймгаас авна


2017-10-27 14:54:49
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Оюу толгой" ХХК-д зөвхөн Өмнөговь аймгаас ханган нийлүүлэлт хийх ажил, бараа, үйлчилгээ тодорхой боллоо.
Өмнөговь, Оюутолгойн хамтарсан хангамжийн ажлын хэсэг тав дахь удаагийн хурлаа хийж 14 төрлийн 30 гаруй бараа, ажил үйлчилгээ авахаар зөвхөн Өмнөговь аймагт хязгаарлагдмал тендер зарлахаар тохиролцож, хугацааг товлолоо.
Оюу толгойн уурхайд ажилчдын энгийн оймс нийлүүлэх цаашдаа Өмнөговьд үйлдвэрлэх, баяжмалын уут үйлдвэрлэж нийлүүлэх, мах, сүү, хүнсний ногоо нийлүүлэх, Ганц модноос Оюутолгой хүртэлх тээвэр, Улаанбаатар-Оюутолгой хоорондын тээвэр гэх мэт 14 төрлийн бараа, ажил үйлчилгээг тус аймгаас авахаар болсон байна.
Дээрх ажлуудын тендерийг заримыг нь энэ дөрөвдүгээр улиралд, заримыг нь он гарангуут зарлах ажээ.
Ирэх сарын 7-нд "Оюу толгой" ХХК-иас Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд 14 цагаас хийх энэ талаарх мэдээллийн уулзалтдаа зөвхөн Өмнөговь аймагт зарлах тендерийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүдийг урьжээ.
Д.Мишигсүрэн


Монгол брэнд