top banner

Монголын архитекторуудын эвлэл Дорнод аймгийн хөгжлийн бодлогыг үнэллээ


2017-10-24 17:38:12
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг Монголын архитекторуудын эвлэлийн “Дээд шагнал”-аар шагнуулж, цом хүлээн авлаа. Аймгуудаас анх удаа хөгжлийн бодлогоо боловсруулж, түүнд тулгуурласан хөгжлийн төлөвөө тодорхойлж байгаа нь хот, сууринг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээл болсныг Монголын архитекторуудын эвлэл  онцлон тус шагналаар шагнажээ.
Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого нь 2021 он хүртэл хэрэгжих юм. Тус бодлогыг УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-д суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулжээ.
Дээрх хөтөлбөрт найман бодлого, түүнийг хэрэгжүүлэх 16 стратегийн зорилт тусгагдсан байна. 

Д.Дэлгэрмаа

Монгол брэнд