top banner

“Аялгуут намар” тоглолтын азтай үзэгч сая төгрөг гардана


2017-10-23 17:19:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рок поп, нийтийн дуучид, хошин урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Аялгуут намар" тоглолт энэ сарын 27-нд Монгол Бөхийн өргөөнд болно.

Нэгдсэн тоглолтод МУГЖ С.Вандан Д.Дуламсүрэн, Г.Батбаяр, Н.Чулуунхүү нар ая дуугаа өргөхөөс гадна “Хар сарнай”, “Хурд”, “Дижитал”, “Гурван бүдүүн”, “Мотив” хамтлаг, Эмоци продакшны уран бүтээлчид оролцох юм.
Тасалбарын үнийн хувьд бэлгэдлийг бодон 9999 төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд нэг төгрөгөө хариулж авах боломжийг олгох аж.
Мөн тоглолтын азтай оролцогчийг шалгаруулан нэг сая төгрөг гардуулж, “Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академи”-д суралцах эрх болон "HR" Фитнесс клубт нэг жил хичээллэх эрхийн бичгээр урамшуулах юм байна.
Ж.Болор

Монгол брэнд