top banner

Нэг долоо хоногтой 576.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив


2017-10-23 17:02:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк нэг долоо хоногтой 576.7 тэрбум төгрөгийн Төвбанкны үнэт цаас
/ТБҮЦ/-ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.

Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1894.1 тэрбум төгрөг болжээ.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.  Банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр  нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

Монгол брэнд