top banner

Өсвөр насны хүүхэд хүмүүс рүү сүх барин халджээ


2017-10-23 16:11:46
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Швейцарийн Флумс гэдэг сууринд өсвөр насны нэг хүүхэд гудамжаар явсан хүмүүс рүү сүх барин халдаж, хэд хэдэн хүнийг гэмтээсэн тухай Санкт-Галлен хотын цагдаа нар мэдэгдсэнийг Риа Новости агентлаг уламжлав.
 
Өнгөрсөн ням гарагт Латви гаралтай 17 настай этгээд хэд хэдэн хүнийг сүхээр цохиж гэмтээсэн гэж хууль сахиулагчид мэдээлжээ. Уг хэрэг явдал шөнө болсон байна.  Хотын талбайд халдлага үйлдсэнийхээ дараа гэмт этгээд машин хулгайлан зугтахыг оролдсон боловч зам тээврийн осолд оржээ. Дараа нь шатахуун түгээх станц дээр дахин хэд хэдэн хүн рүү дайрсан байна. Үүний дараа цагдаа нар сэжигтнийг шархдуулан баривчилжээ.

Хууль сахиулагчид уг хэргийг терроризмтай холбоотой гэж үзэхгүй байна. Гэмт этгээд хэргийг ганцаараа үйлдсэн аж. Тэрээр орон нутгийн шуудангийн газар ажилладаг байжээ.
Э. Аянзаяа

Монгол брэнд