top banner

Сураггүй болсон авирагчдын долоо нь нас барсан байдалтай олдов


2017-10-23 15:40:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийн талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Эрэн хайх ажиллагаа өглөө 06.00 цагт эхэлсэн байна. 11.15-14.00 цагт долоон хүнийг нас барсан байдалтай олсон бөгөөд уулчид өндөр хясаанаас унасан байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Иргэдийн цогцос 3200 метрийн өндрөөс олдсон ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Нийт 30 хүн явснаас 27 нь уул руу авирчээ. Үүнээс 10 нь бууж ирснээс 3 нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй юм. Харин сураггүй байгаа 17 иргэнээс дөрөв нь эмэгтэй байгаа юм.
2015 онд БОАЖ-ын сайдын тушаалаар Отгонтэнгэр хайрханд авирахыг хориглосон. Энэ дагуу тухайн бүс нутгийн Байгаль орчны байцаагч уулчдад шаардлага тавьсан байна. Гэвч шаардлагыг хүлээн аваагүй аж. Одоогоор 111 хүн, хоёр нисдэг тэрэг болон бусад техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан тохиолдолд буюу оройн цагаар аврах ажиллагааг түр зогсоох гэнэ. Отгонтэнгэр ууланд төөрсөн иргэдийн ар гэрийнхэн тэнд очсон байгаа юм.
Ч.Ариунболд

Монгол брэнд