top banner

С.Эрдэнэ морьт харвааны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ


2017-10-23 14:56:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Согчу хотноо зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнээс Монгол Улсын тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
Энэ тэмцээнд БНСУ, Монгол, АНУ, Франц, Канад, Австрали, Өмнөд Африк, ОХУ, Финланд, Иран, Малайз, БНХАУ, Турк зэрэг 13 орны 100 гаруй тамирчид зургаан төрөлд өрсөлдөж шилгүүдийг тодруулсан юм. Тус ДАШТ-ий морьт харвааны төрөлд манай тамирчин С.Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр энэ тэмцээнээс хоёр жил дараалан медаль хүртээд байна. 

Д.Өлзий

Монгол брэнд