top banner

Я.Содбаатар: Засгийн газар энэ 7 хоногт ирэх оны төсвийг өргөн барина


2017-10-23 14:36:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар нийт гурван асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт Отгонтэнгэр ууланд уулчид цасны нурангид дарагдсан осолтой холбоотой мэдээллийг сонссон байна. Хоёрдугаарт энэ оны төсвийн тодотголыг хэлэлцээд, энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар тогтжээ. Гуравдугаарт байнгын хороодын дарга нарын томилгоог хэлэлцэх гэсэн боловч эл асуудлаар түр завсарлага аваад байна гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээллээ. Мэдээлэлтэй холбогдуулж сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм.
-Ирэх оны төсвийг цаг хугацаанд батлах уу. Төсвийн тодотгол дээр АН-ынхан 200 гаруй тэрбум төгрөгийн концессын асуудал байна гээд байсан. Энэ юу болсон бэ?
-Ирэх оны төсвийг Засгийн газар өргөн барьсан ч эргүүлэн татсан. Төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлах ёстой. Тиймээс Засгийн газар энэ 7 хоногт өргөн барьж батлах болно. Төсвийн тодотгол дээр энэ тэр заалтыг хасья, нэмье гэсэн асуудал яриагүй.
-Дэд сайд нарын асуудлыг ярьсан уу?
-Дэд сайд нарын асуудлыг яриагүй. Дэд сайд нь улстөрийн албан тушаал тул нам дээр энэ асуудал яригдана.

 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ 

Монгол брэнд