top banner

"Лан" хар салхи Японд 2 хүний аминд хүрчээ


2017-10-23 12:35:23
Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. 10 дугаар сарын 23-ны даваа гарагт шилжих шөнө буюу урд шөнө Япон улсыг “Лан” хар салхи дайран өнгөрсний улмаас хоёр хүн амиа алдсан нь тогтоогдоод байна.

Японы “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр,  тус улсын нийслэл Токио хотоос баруун өмнөд зүгт 175 км зайтай орших Шизүока мужийг орон нутгийн цагаар урд шөнийн 03:00 цагийн орчимд 198 км/ц-ийн хурдтай хар салхи дайран өнгөрсөн байна. Энэ хар салхины улмаас өчигдөр 500 гаруй нислэг, өнөөдрийн 300 орчим нислэг цуцлагдсан аж.

Токай, Күмаро-Кошинэцү, Кинкин, Хокүрики болон Тохокү мужуудыг энэ хар салхи мөн дайрч өнгөрөхөөр байна гэж тус улсын цаг уурчид анхаарууллаа. Хар салхины улмаас гол мөрөн үерлэж, хөрсний нуралт үүсэж, хүчтэй салхи салхилж болзошгүй учир сонор сэрэмжтэй байхыг холбогдох мужуудын оршин суугчдад цаг уурчид уриалсан байна.
Г.Доржханд

Монгол брэнд