top banner

ФИФА-гийн тэргүүн асан С.Блаттерыг В.Путин урьжээ


2017-10-21 09:55:21
Зураг
ЛОНДОН. /Би-Би-Си/. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн ерөнхийлөгч асан Сепп Блаттер ирэх онд Орост болох хөл бөмбөгийн ДАШТ-ийг өөрийн биеэр очиж үзнэ гэдгээ мэдэгдлээ.

ФИФА-г 17 жил удирдсан тэрбээр авлига авсан гэх дуулиан шуугианд өртсөнөөр  2015 онд огцорсон билээ.

Түүнийг найман жилийн хугацаанд хөл бөмбөгийн спорттой холбоотой аливаа арга хэмжээнд оролцохыг ФИФА хориглосон юм. Гэхдээ тэрбээр сүүлд давж заалдсанаар энэ хоригийг зургаан жил болгон багасгасан байна.

ФИФА-гийн тэргүүн асан С.Блаттер баасан гарагт “Би-Би-Си” телевизэд ярилцлага өгөхдөө “Би Орост болох ДАШТ-ийг очиж үзнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин намайг урьсан” гэжээ.

ОХУ нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг  2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург  болон Самара гэсэн 11 хотдоо зохион байгуулах юм.
Г.Доржханд

Монгол брэнд