top banner

Америкт монгол хүн зэвсэгт этгээдийн гарт амь үрэгджээ


2017-10-19 13:07:40
Зураг
АННОПОЛИС. /Нью-Йорк Таймс/. АНУ-ын Мэрилэнд муж улсын чулуун тавцан үйлдвэрлэдэг нэгэн компанийн ажилтан хамт ажиллаж байсан хүмүүс рүүгээ гал нээсний улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь монгол хүн байсан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлжээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ халдлагын үеэр амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын  иргэн 53 настай Түдэвийн Баярсайхан байжээ.  Мөн энэ халдлагын үеэр хоёр хүн шархадсан байна.

Хэргийн газраас оргон зугтсан гэмт этгээд болох 37 настай Ради Лабеб Принс гэгчийг цагдаа нар 10 орчим цагийн дараа Делавар муж улсын Ньюарк хотоос баривчилжээ. Гэмт этгээд нь Делаварт өмнө нь хамтран ажилладаг байсан нэг нөхрөө мөн буудан шархдуулсан гэсэн мэдээлэл байна.

Гэмт этгээдийг цагдаа нар одоо байцааж байгаа аж.
 
Г.Доржханд

Монгол брэнд