top banner

Жүдо бөхийн Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ


2017-10-18 16:56:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны залуучуудын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэллээ.

Энэ удаагийн ДАШТ-д 83 улсын 590 жүдоч хүч, ур чадвараа сорихоор сугалаа татсан байна. Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 44 кг, 48 кг, эрэгтэйчүүдийн 55 кг, 60 кг жингийн барилдаанууд тус тус болж шилдгүүдээ тодруулна. 

Эмэгтэйчүүдийн 44 кг-д манай улсаас бөх барилдахгүй. Харин 48 кг-д Б.Хорлоо эхний тойрогтоо Азербайжаны Алиева Лейлатай оноолт таарсан. Эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд Тунисийн Аяари Мохаммедтэй, 60 кг-д Ж.Амарболд Туркийн М.Аккустай тус тус барилдана. 

Д.Өлзий

Монгол брэнд