top banner

“Лалын улс” бүлэглэлийн дайнчдаас болгоомжилж байна


2017-10-18 16:54:13
Зураг
СИДНЕЙ. /ТАСС/.  Сирийн Ракка хотыг “Лалын улс” бүлэглэлийн дайнчдаас чөлөөлсөн нь уг террорист бүлэглэлийн олон гишүүн Филиппин болон бусад орон руу нэвтрэн орохоос өөр аргагүй байдал үүсгэнэ гэж Австралийн гадаад хэргийн сайд Жули Бишоп лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Оргон зугтаж эхэлсэн “Лалын улс” бүлэглэлийн дайнчид дэлхийн бусад бүс нутагт, тэр дундаа Филиппинд орж ирэх магадлалтай байгаа нь биднийг түгшээж байна” гэж Жули Бишоп тэмдэглэжээ. Террорист халдлагаас бүрэн хамгаалагдсан нэг ч орон байхгүйг Бишоп сануулсан байна.

Э.Аянзаяа

Монгол брэнд