top banner

Киев хотод эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байна


2017-10-18 16:25:30
Зураг
МОСКВА. /ТАСС/. Эсэргүүцлийн ажиллагаа болж буй Киев хотод өрнөж байгаа үйл явдлыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар анхааралтай ажиглаж байгаа бөгөөд тогтворгүй нөхцөл байдал үүссэнийг баталж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ.
 
Мягмар гарагт Киевийн төвд "Батькивщина", "Самопомощь" /Өөрөө өөртөө туслах/, “Иргэний байр суурь”, “5.10”, “Ардчилсан эвсэл”, “Шинэ хүчний Рух” намууд болон “Эрх чөлөө”, “Үндэсний корпус” зэрэг хэт барууны үзэлт байгууллагуудын 5 мянга гаруй дэмжигч цуглаан хийсэн юм. Эсэргүүцлээ илэрхийлэн жагсагчид депутатын халдашгүй дархан эрхийг цуцлах, авлигын эсрэг шүүх байгуулах, сонгуулийн хуулийг өөрчлөх зэрэг шардлагыг тавьсан байна. Мөн өдрийн орой жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, нэг цагдаа, гурван иргэн гэмтэж бэртсэн ажээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Украины Дээд Радын байрны дэргэд 40 орчим майхан барьжээ. Урьд шөнө Киевийн төвд ноцтой үйл явдал өрнөөгүй, тайван өнгөрсөн байна.
   
“Украины хүчний байгууллагууд эсэргүүцлийн ажиллагаанд саад учруулахгүй, майхан савыг буулгахгүй” гэж тус улсын Ерөнхий прокурор Юрий Луценко мэдэгджээ. Түүний хэлснээр, жагсагчдын дунд зэвсэгтэй болон зэвсэг худалдан авсан хүмүүс байгаа тухай мэдээлэл тусгай албадад байгаа аж. Ихээхэн хэмжээний тэсрэх бодис, гар бөмбөг, автомат буу хураан аваад байна гэж Украины нийслэлийн цагдаагийн газрын дарга мэдээлсэн байна.
 
Л.Батбаяр

Монгол брэнд