top banner

Португалд 3 хоногийн гашуудал зарлав


2017-10-17 18:02:11
Зураг
ЛИССАБОН. /Би-Би-Си/. Түймэрт олон хүн өртөн амиа алдсантай холбоотойгоор Португал улс өнөөдрөөс эхлэн гурав хоногийн гашуудал зарлалаа.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт Португалын төвийн бүс нутаг болон хойд зүгийн нутагт хэдэн зуун түймэр гарсны улмаас 36 хүн, тэдний дотор 1 сартай хүүхэд амиа алдсан нь тогтоогдоод байна. 

Хуурай бөгөөд халуун салхитай  байгаагийн улмаас түймэр дэгдсэн байж магадгүй гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн бол зарим улс төрч “Испанитай залгаа хилийн талаас хорлон сүйтгэгчид гал тавьсан” гэж үзэж байгаа аж.

Түймэр Испанийн хилийг давснаар гурван хүн амиа алджээ.

Португалын Ерөнхий сайд Антонио Коста өнөөдрөөс гурван хоногийн гашуудал зарлахын зэрэгцээ улс орон даяараа онц байдал зарлажээ.

Өчигдөр орой бороо орсноор зарим түймэр унтарсан аж.
 
Г.Доржханд

Монгол брэнд