top banner

Индонезийн хөл бөмбөгчин тоглолтын явцад багийн гишүүнтэйгээ мөргөлдсөний улмаас амиа алджээ


2017-10-17 11:20:23
Зураг
ЖАКАРТА. /Спутник/. Индонезийн хөл бөмбөгийн “Персела Ламонган” багийн хаалгач Чойрул Худа өнгөрсөн бямба гарагт болсон лигийн тэмцээний үеэр багийнхаа нэг гишүүнтэй мөргөлдсөний улмаас нас баржээ.

Тоглолтын цаг дундаа орох дөхөж байхад Ч.Худа багийнхаа Рамон Родригестой хүчтэй мөргөлдсөн аж. "Персела Ламонган” багийн ахлагч байсан 38 настай Ч.Худа-г эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй байна.

“Персела Ламонган” багийн цахим хуудаст бичсэнээр, тэрбээр толгой, цээж болон хүзүүндээ гэмтэл авч, улмаар зүрх нь хаагджээ.

Ч.Худа нь тус багт 1999 онд орсон бөгөөд багийн хамгийн шилдэг тоглогчдын нэг байжээ. Тэрбээр тус багийн төлөө 500 гаруй удаа талбайд гарсан гэнэ.

Г.Доржханд

Монгол брэнд