top banner

Гадаадад гарч одсон орос эрдэмтдийг эргүүлэн ирүүлэх хүсэлтэй байна


2017-10-16 14:00:26
Зураг
СОЧИ. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад гарч одсон орос эрдэмтдийг эх оронд нь эргүүлэн ирүүлэх бодол санаа байгаа тухай мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав.

Дэлхийн оюутан, залуучуудын их наадмын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр Оросын төрийн тэргүүн хэлэхдээ “Оросын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үүднээс тус салбарт үр дүнтэй хамтран ажиллаж, ахиц дэвшил гаргах чадварлаг, төлөвшсөн эрдэмтдээ эргүүлэн ирүүлэх хүсэл хийгээд тодорхой санаа бодол байгаа" гэж мэдэгдсэн байна.
 
“Шинжлэх ухааны салбарт зориулсан санхүүжилтийн "мегагрант" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг сунгана. Уг хөтөлбөр ирэх хэдэн жил үргэлжилнэ гэдгийг баталгаатай хэлж болно” гэж Путин тэмдэглэжээ. 
Э.Аянзаяа

Монгол брэнд