top banner

Өнөөдөр олон улсын "Хөхний даруулгагүй өдөр" тохиож байна


2017-10-13 15:22:06
Зураг
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. 10 дугаар сарын 13-ний энэ өдөр олон улсын “No Bra Day” буюу “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна. 

Хөхний даруулга зүүх нь хөхний хорт хавдар тусахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг гэж мэргэжилтнүүд үздэг юм. Тиймээс хөхний хорт хавдрын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хөхний хорт хавдрын судалгааны ажилд санхүүжилт босгох зорилгоор АНУ-ын Хөхний хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийн санаачилгаар дэлхийн олон улс орон 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ний өдрийг “Хөхний даруулгагүй” өдөр болгон тэмдэглэсээр байна.

Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх вэ? гэж үү. Маш энгийн. Хөхний даруулга зүүхгүй байх, хөхний хорт хавдрын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд холбогдох материалуудыг унших, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх ... г.м.

Дэлхийн хэмжээнд хөхний хорт хавдрын улмаас жилд 530 мянга гаруй эмэгтэй амиа алддаг байна.
 
Г.Доржханд

Монгол брэнд