top banner
Шуурхай мэдээ

Булган сумын нийт малын 80 орчим хувь нь отроор өвөлжинө


2017-10-12 18:27:23
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Булган сумын нийт малын 80 орчим хувь нь хөрш зэргэлдээ Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Үенч, Мөст сумдын нутагт өвөлжихөөр болжээ.

2016 оны жилийн эцсийн тооллогоор тус сумд 135,4 мянган толгой мал тоологдсан байна. Мөн өнгөрсөн хавар 43.6 мянган толгой төл бойжуулжээ. Байгаль,  цаг агаарын хувьд мал өвөлжихөд тохиромж муутай тус сумын хувьд 100 мянга орчим толгой мал оторт гарах тооцоо гарсан байна. Үүнтэй холбогдуулан Булган сумын удирдлагууд Ховд аймгийн холбогдох сумдын удирдлагуудтай гэрээ байгуулж, малчид хоорондоо тохиролцоод байгаа ажээ.

Малчид цаг агаарын байдлаас шалтгаалж энэ сарын сүүл, ирэх сарын эхээр оторт явахаар бэлтгэж байгааг сумын ЗДТГ-ын дарга Х.Зейнел мэдээллээ. 

Ө.Нурболат


Монгол брэнд