top banner
Шуурхай мэдээ

"Single ladies-3" кинонд зориулан хийлгэсэн гэрээ өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэнэ


2017-10-12 17:39:03
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүжигчин Г.Ундармаагийн "U Film" кино компанийн бүтээл "Single ladies" романтик инээдмийн киноны гуравдугаар анги энэ сарын 18-нд үзэгчдийн хүртээл болно.

Хоёр жилийн өмнө энэ киноны хоёрдугаар ангиар үзэгчидтэйгээ уулзаж өндөр үнэлэлт авч байсан билээ.
Тэгвэл жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар дахин энэ киноны гол дүрд тоглож, ганц бие бүсгүйчүүдийн хөгжилтэй түүх хэрхэн үргэлжлэхийг үзэх нь. 
Жүжигчин Г.Ундармаа киноны зураг авалтад зориулан захиалгаар иж бүрэн тавилгатай, таван ханатай гэр хийлгэжээ. Тэрбээр гэрээ өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэхээр зэхэж байна.
“Итгэлийн танхим” ТББ-ынхаа шугамаар нийт эмнэлгийн 10 өрөө, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн, тарианы, хүүхдийн тоглоомын, халдвар хамгааллын, эмч, ажилчдын амралтын, ариун цэвэр, хувцасны өрөө гээд нийт 508 мкв талбайг 140 гаруй сая төгрөгөөр засч тохижуулан хүлээлгэн өгсөн байдаг.
Ж.Болор

Монгол брэнд