top banner
Шуурхай мэдээ

Газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн сантай болно


2017-10-12 17:16:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар,  Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан "Нийслэлийн дундын мэдээллийн сан"-г өргөжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх төслийг өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулав.
 
Нийслэлийн мэдээллийн дундын мэдээллийн нэгдсэн санг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болох юм.
 
Энэхүү санд нийслэлийн харьяа 19 газар хамарна. Ингэснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ  дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болно. Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой юм. Түүнчлэн барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа зэрэг мэдээлэл иргэдэд нээлттэй болно.

Ч.Ариунболд

Монгол брэнд