top banner
Шуурхай мэдээ

Хэв маягийг нь өөрчлөн тоноглосон 200 автомашиныг танилцуулна


2017-10-12 14:49:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэнгэрийн Модун” ТББ, “M77” спорт машин сонирхогчдын холбоо хамтран энэ сарын 14-15-нд “Наадам төв”-д ховор, содон 200 автомашин, мотоциклийг танилцуулах “Ub auto tuning-2017” арга хэмжээг зохион байгуулах болжээ.
Уг арга хэмжээнд эртний, содон автомашинуудын хэв маягийг нь өөрчлөн тоноглосон болон цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн автомашин, мотоциклийг оролцуулах бөгөөд 14-нд 10.00-18.00 цагт, ням гарагт 10.00-16.00 цагт болох аж. Мөн үеэр  “Toyota Crown”  машиныг дуудлагаар худалдана, эхлэх үнэ 100 ам.доллар байх юм.

Арга хэмжээний үеэр автомашин, мотоцикль сонирхогчдын үзүүлбэр, бүх насныханд зориулсан тэмцээн, уралдаан болно. Арга хэмжээг үзэх хүсэлтэй 10-аас доош насны хүүхэд үнэ төлбөргүй байх бол том хүний тасалбар 10 мянган төгрөг байна. Тасалбарыг “Наадам төв”-д борлуулж эхэлжээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд