top banner
Шуурхай мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мьянмар улсад айлчилна


2017-10-12 14:20:54
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жефри Фелтман лалын шашинт үндэсний цөөнх рохинжа хүмүүсийн оршин суудаг Ракхайн мужид үүссэн хямралаас гарах арга зам эрж олох зорилгоор аравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Мьянмар улсад айлчилна хэмээн НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

"Ракхайн мужийн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоож, хүчирхийллийг эцэс болгох, хүмүүнлэгийн тусламжийг хүн амд саадгүй хүргэх, хөрш зэргэлдээх Бангладешт хоргодож буй дүрвэгсдэд аюулгүй, сайн дураар нутагтаа буцаж ирэх нөхцөлийг бүрдүүлэхийг" өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Мьянмарын эрх баригчидад уриалж байсан билээ.
 
“Мьянмарын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж яаралтай шийдвэрлэх ёстой асуудлуудаар Фелтман зөвлөлдөж, хямралын үндсийг арилгах үүднээс Мьянмарын эрх баригчид болон НҮБ-ын ажил хэрэгч түншлэл үүсгэхийг эрмэлзэх болно”  гэж  НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээллэсэн байна. 
Э.Аянзаяа

Монгол брэнд