top banner

Эмчийн цалингийн нэмэгдлийг тодотголд тусгаагүй мөртлөө сайд урсгал зардлыг нэмснийг буруушаав


2017-10-11 15:29:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдав.
 
Тус хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр товлоод байв.Гэвч хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудалтай холбогдуулж тус бүлгээс 5 хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг тодотголд тусгаагүй мөртлөө сайд нарын урсгал зардлыг нэмснийг буруушаасан юм.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хүсэлтийг хүлээж авч байгааг хэлээд дараагийн хуралдаан хүртэл буюу дөрөв хоногийн завсарлага өгч байгаагаа хэллээ. 
АН-ын бүлэг Засгийн газар шинээр байгуулагдах хүртэл төсвийн тодотгол хэлэлцэх шаардлагагүй үзэж байна. Үүгээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
 
Б.Туул
 

Монгол брэнд